"Гацуурт" ХХК-ийн малын үржил селекцийн төв үйл ажиллагаагаа явуулж эхэллээ

2018.08.09 Мэдээ Read count: 394


Гацуурт” ХХК нь 2018 оны 07-р сарын 15-ны өдрөөс эхлэн өндөр ашиг шимт малын цөм сүргийг үржүүлэх Малын үржил селекцийн төвийг байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Тус төв нь Дэлхийн томоохон биотехнологийн байгууллага болох Франц улсын IMV Technology компанийн тоног төхөөрөмжөөр тоног бүрэн тоноглогдсон бөгөөд 2018 оны 07-р сарын 04-өөс 09-ний өдрүүдэд тус компанийн мэргэжилтэнг урьж цогц сургалт зөвлөгөө авсан билээ.

Энэхүү цогц сургалтанд манай байгууллагын МАА-н салбарын малын эмч, малзүйч, биотехнологич зэрэг ажилтнууд хамрагдаж тоног төхөөрөмжийн ажиллагаа, үр үйлдвэрлэл, үрийн шингэний шинжилгээ, хадгалалтын хяналт болон зохиомол хээлтүүлгийн талаар онолын мэдлэг, практик туршлага олж авлаа.

Малын үржил селекцийн төв нь удахгүй албан ёсоор нээлтээ хийнэ."Гацуурт" ХХК-ийн малын үржил селекцийн төв:

  • Үр үйлдвэрлэл
  • Генийн сан
  • Зохиомол хээлтүүлэг
  • Өндөр ашигт шимт малын удмын сангийн бүртгэл
  • Зохиомол хээлтүүлгийн сургалт гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.