“Гацуурт” ХХК гахай жилийн золголтын арга хэмжээг зохион байгууллаа

2019.02.11 Мэдээ Read count: 1269

XVII жарны “Урвуулагч” хэмээх "Шороон гахай" жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан “Гацуурт” ХХК 2019 оны 02-р дугаар сарын 08-ны өдөр золголтын арга хэмжээг өргөн дэлгэр зохион байгууллаа.

Золголтын арга хэмжээнд ажилтан алба хаагчид үндэсний дээл хувцсаараа гоёж, алд цэнхэр хадгаа дэлгэн ерөөлийн сайхан билэгт үгсээрээ бие биенийхээ амар мэндийг эрэн золгож, хөөрөг зөрүүлэн мэнд мэдэлцэв.