Гацуурт ХХК, Август компаний хамтын ажиллагааны уулзалт

2016.11.05 Мэдээ Read count: 1885

Ургамал хамгааллын бодис үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Август компаний монгол дахь албан ёсны худалдаалах дилерээр “Гацуурт” компани ажилладаг. Энэ хүрээнд 2016 оны 10-р сарын 26-30-ны өдрүүдэд Оросын холбооны улс, Москва хот дахь “Август” компаний төв оффис болон Татар улсын Казан хот дахь Август компаний үйлдвэрийн шат дамжлага, хийж буй бүтээгдэхүүн болон мэдээлэл солилцох, цаашдын хамтын ажиллагааг идэвхижүүлэх зорилготойгоор Гацуурт компаний удирдлагууд, холбогдох ажилтнууд болон Ургамал хамгаалал,эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга М.Отгонсүрэн, лабораторийн эрхлэгч Т.Дэжидмаа, эрдэм шинжилгээ судалгааны ажилтан Ч.Энхбаяр гэсэн нийт 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр танилцах аялал хийлээ. Аялалын хүрээнд үйлдвэрийн удирдлагууд болон холбогдох мэргэжилтнүүд тун найрсаг халуун дотноор угтан авч үйлдвэрлэлийн үйл явцын талаар танилцууллаа.Мөн тухайн улс болон хотын хөгжил цэцэглэлтийг сонирхон үзэж ирсэн.

Август компаний цаашдын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсэн ерөөе.