"Гацуурт нэрийн дэлгүүр" нээгдлээ

2016.10.18 Мэдээ, Үйл ажиллагаа Read count: 12806

“Гацуурт нэрийн дэлгүүр” 10-р сарын 15-ны өдөр үүд хаалгаа нээлээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт “Туул” рестораны замын эсрэг Гацуурт Нэрийн дэлгүүр шинээр нээгдлээ. Нээлтийн үйл ажиллгагаанд “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Наранчимэг, Борлуулалтын албаны дарга Д.Отгонбаяр, дэлгүүрийн менежер Өнөрсолонго, “Гацуурт” ХХК-ийн ерөнхий нягтлан Д.Нэргүй болон бусад төлөөлөгч нар оролцлоо. Нээлтийн үйл ажиллагааны тууз хайчлах ёслолыг гүйцэтгэх захирал Н.Наранчимэг болон Д.Отгонбаяр, дэлгүүрийн менежер Өнөрсолонго нар ёслол төгөлдөр гүйцэтгэлээ. Нээлтийн үйл ажиллагааны өдөр худалдан авагч нарт хүнсний ногооны дээж, зөгийн бал өгч урамшууллаа. Мөн энэ өдөр Баянзүрх дүүргийн Кино урлагийн дээд сургуулийн замын эсрэг талд 82-р байрны 1 давхарт “Нэрийн дэлгүүр”, Чингэлтэй дүүргийн 6 буудал, Далайхүү төвийн хойно “Нэрийн дэлгүүр”-ээ зэрэг нээлээ. Үйлчлүүлэгч, хэрэглэгч нар маань өглөө бүр шинэ сүү, мах, хүнсний ногоогоор үйлчлүүлэх боломж бүрдэж байна.

Эх орныхоо хөрсөнд ургасан, бид бүхний хүч хөдөлмөрөөр бий болсон бүтээгдэхүүнээ өргөнөөр ирж худалдан аваарай.