Газар тариалан

Баяндулаан уул ХХК 1991 онд Найрамдал САА задарч 11 аж ахуй нэгж болон зохион байгуулагдсаны нэг нь юм.

Тус компани нь 2003 онд Гацуурт ХХК-ийн салбар компани болсон бөгөөд Баяндулаан уул ХХК-ийн бааз суурь дээр түшиглэн газар тариалангийн салбарт хөрөнгө оруулалт хийж, эрчимжүүлсэн газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, АНУ-ын Valmont услалтын системийг 2003 онд 400 га газар суурилуулснаар эхэлсэн. Одоогийн байдлаар усалгаатай нийт 2000 га, усалгаагүй 20000 га талбайд тариалалт эрхэлж нийт эргэлтийн талбай 46000 га-д хүрээд байна.

2003 онд усалгаатай тариаланд Канадын Journey сортын хатуу улаан буудайг анх туршин тариалж 1га-аас 45цн, Канадын Copeland сортын пивоны арвайг тариалж га-аас 55цн ургац хураан авсан. Усалгаатай газар тариаланд тарималын нэр төрөл, сэлгээг олшруулахаар улаан буудай, овъёос, арвай, каноло зэргийг тариалж тарималын 4 ээлжит сэлгээг бий болгон анх удаа үйлдвэрлэлийн хэмжээнд эрхэлснээр дэлхий нийтийн сонгодог газар тариалангийн системийг Монголын газар тариаланд нэвтрүүлж, усалгаагүй газар тариаланд ганд тэсвэртэй, халалт даадаг, ургацлаг чанар сайтай буудайн сорт болох ОХУ-ын Бурятский остистая сортын хатуу улаан буудайг амжилттай аж ахуйн хэмжээнд нутагшуулан тариалж 10-25 цн ургац авч байна.

2004-2006 онд будаа хадгалах хүчин чадалтай 4500тн, 2007 онд 5740тн, 2008 онд 8860 тн-ын багтаамжтай Канад улсын Westeel босоо бункерууд, тус бүр 1500тн-ын багтаамжтай хэвтээ ангор 3-ыг суурилуулсан. Ингэснээр хадгалж байгаа будааны чийгийг хянах бүрэн боломжтой болсон ба гадны хортон мэрэгчид бусад хорт хогт хольцоос үрийн болон таваарын будааг бүрэн хамгаалах боломжтой болж 100 тракторын угсармал дулаалгатай граж, засварын барилгыг ашиглалтанд оруулсан.