Газар тариалан

Ургац алдаж, үйл ажиллагаа нь доголдож, Газар тариалангийн уналтын эгзэгтэй үед Гацуурт ХХК нь ойрын ашгийг бус алс хэтийн ирээдүйг эрхэм болгож ХАА-н салбарыг хөгжүүлэх зорилго тавин 2002 оноос эхлэн өнөөг хүртэл 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, эрчимжүүлсэн газар тариалан мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

“Баяндулаан Уул” ХХК-ийг 2003 онд худалдан авч, түүний бааз суурь дээр түшиглэн Монгол улсын газар тариалангийн гол бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Түшиг, Хушаат, Алтанбулаг, Ерөө, Сайхан, Шаамар, Дархан уул аймгийн Хонгор сумдад нийт 50 000 гаруй га талбайд үр тариа, хүнсний ногоо тариалж байна.

“Гацуурт” ХХК-ийн ХАА-н салбарт хийсэн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажил нь газар тариалангийн салбарыг дахин хөл дээр нь босгоход түүхэн үүрэг гүйцэтгэж, дотооддоо үйлдвэрлэлийг хөгжүүлэн хүн амыг эрүүл хүнсээр хангах бололцоог нээн харуулж өгсөн ач холбогдол нь оршино. Хөрс нь хар хүрэн өнгийн хөнгөн шавранцар механик бүрэлдэхүүнтэй. Ялзмаг хуримтлалын давхарга талбайн байршил, хөрс үүсвэрийн хүчин зүйлээс шалтгаалан харилцан адилгүй хамгийн нимгэн нь 30 см, зузаан нь 60 см. Үржил шим сайтай хөрстэй. Талбайн хөрсний урвалын орчин сул шүлтлэгээс сул хүчиллэг учир тариалан эрхлэхэд хамгийн тохиромжтой.

газар тариалан

эргэлтийн талбай
50000га
УЛААН БУУДАЙ РАПС
41200ГА 7000ГА
ОВЪЁОС АРВАЙ
1200ГА 1000ГА