Газар тариалангийн салбарт ашиглаж буй технологиуд

“Гацуурт” ХХК нь 2003 онд Монгол улсад анхны John Deere трактор, комбайныг оруулж ирж үйлдвэрлэлдээ ашигласан бөгөөд дэлхий дахинд ХАА-н тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ-н John Deere, Канад улсын Morris, Farm King, Дани улсын Hardi, Франц улсын Kuhn, Герман улсын Grimme зэрэг үйлдвэрлэгчдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, өөрсдийн үйл ажиллагаанд ашиглахаас гадна бусад харилцагчдад түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. Бид өнгөрсөн хугацаанд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон компануудад орчин үеийн өндөр бүтээмжийн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж хэрэглэгчидэд таниулсан нь Монгол улсын газар тариалангийн салбарт шинэчлэл болсон юм. Гацуурт” ХХК-ийн газар тариалангийн салбартаа баримтлах гол зорилго нь хөрсний үржил шимийг сайжруулах, 1 га талбайгаас авах ургацыг нэмэгдүүлэхэд оршино. Иймд хөрсийг хөндөхөөс 100% татгалзаж, ТЭГ ЭЛДЭНШҮҮЛЭЛТ –ийн технологийг нэвтрүүлж, хөрсний чийгийн алдагдал болон элэгдлийг багасгах, хөрсний үржил шим, тарималын ургацыг нэмэгдүүлэх зорилгоор жил болгон бордоотой болон тэжээлийн тарималтай тариалах бодлого боловсруулж ажиллаж байна. Газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийн стратеги нь эдэлбэр газрын үржил шимийг сайжруулахад чиглэгдсэн эдийн засгийн үр ашигтай, байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалсан эрчимжүүлэх чиглэлээр тариаланг эрхлэхэд оршино Талбайн хэмжээг нэмэгдүүлэх замаар ургацын хэмжээг нэмэгдүүлэх биш харин хамгийн үржил шим сайтай, хамгийн өндөр ургац авна гэсэн талбайг сонгон тариалж 1 га талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах зорилт тавин ажиллаж байна. Дараах технологиудыг нэвтрүүлэн ашиглаж байна.

Тэг элдэншүүлэг
Тэг элдэншүүлэг гэдэг нь хөрсийг үрлэхээс бусад ямарч тохиолдолд хөндөхгүй байх юм. Энэ нь дараах давуу талтай.
Сүрлэн бүрхэвч үүсгэх

Сүрлэн бүрхэвч үүсгэх нь хөрсний чийгийн алдагдлыг 60% бууруулж чаддаг. Манай орны тариалангийн талбай, бэлчээрийн мал аж ахуй зэрэгцэн оршдог нөхцөлд сүрлэн бүрхэвч үүсгэх нь хүндрэлтэй байдаг. Сүрлэн бүрхэвч бий болгохын тулд талбайг хашаажуулах, аль эсвэл тариалангийн талбайг малын бэлчээрээс чөлөөлөх замаар шийднэ.


Таримлын сэлгээ

Таримлын сэлгээ нь тариалангийн талбайд гарч болох өвчин хортон шавжийг багасгадаг. Хамгийн гол нь чийгийг зөв зохистой хуваарилж ашиглах, олон улсад хамгийн тохиромжтой сэлгэж тарих аргыг хэрэглэдэг.
Манай компани Буудай - Буудай - Буудай - Рапс гэсэн сэлгээг мөрдөж ажилладаг.


Хөрсний үржил шимийг сайжруулах тэжээлийн ургамал тариалах

Жил дараалан таримал тариалахад хөрсний үржил шим нь хомсдож, жилээс жилд хураан авах ургацын хэмжээ буурна. Иймд үржил шимийг бууралахгүйгээр нөхөн сэргээхийн тулд бордоо хэрэглэх эсвэл хөрсийг үржил шимээр сайжруулах тэжээлийн таримал тариалах юм. Буурцагт таримлууд нь агаарын азотыг иш навчаараа дамжуулан авч үндсэндээ хуримтлуулж хөрсийг азотоор баяжуулдаг.


Тариалалтыг эрт эхлүүлэх
Өмнө нь тариалалтыг 5-р сарын 1-нээс эхэлдэг байсан бол одоо 4-р сарын 20-оос эхэлдэг болсон.
Чанартай сайн үрээр тариалах
Гуурсанд бордоотой тариалалт хийх, өвчин, хортоноос хамгаалах, хог ургамлаа хянах зэрэг арга технологиудыг ашигладаг.