​ВЭЛҮҮ САНГИЙН ТАЛАРХЛЫН ҮДЭШ

2018.10.26 Мэдээ Read count: 2279


Сайн дурын хүмүүнлэгийн байгууллага болох Вэлүү сангийн Монгол дахь салбар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэний 5 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй ИВЭЭН ТЭТГЭГЧ НАРТАА ТАЛАРХАХ ҮДЭШ талархлын арга хэмжээ 2018 оны 10-р сарын 25-ны өдөр болж “Гацуурт” ХХК нь ТАЛАРХЛЫН БИЧИГ-ээр шагнууллаа.

Энэхүү арга хэмжээ нь өнгөрсөн хугацаанд тус сангийн үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг, ивээн тэтгэдэг, сайн дураар тусалж дэмждэг бүхий л байгууллага, гишүүн, хувь хүмүүстээ талархлаа илэрхийлсэн ТАЛАРХЛЫН ҮДЭШ байв.

Вэлүү сан нь анх 2007 онд АНУ-д Ашгийн бус байгууллага хэлбэрээр үүсгэн байгуулагдаж одоогоор дэлхийн 6 улсад үйл ажиллагаагаа явуулж байна. ВЭЛҮҮ САНгийн үйл ажиллагаатай www.veloofoundation.com хаягаар дэлгэрэнгүй танилцаарай.