Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Холбоо барих

“Гацуурт” ХХК-ийн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалт:


1990 оны сүүлээр улс орон хүн ардад маань хамгийн чухал, хамгийн хойшлуулшгүй хийх ёстой ажлын нэг бол Монголчуудын хүнсний аюулгүй байдал болж анхаарал татаж байсан.

Аливаа улсын нэн чухал асуудал бол яах аргагүй хүнсний хараат бус байдал юм. Тэр ч утгаараа “Будаа, гурил, мах, сүү, хүнсний ногоо”-оор ард түмнээ хангах ариун үйлсэд өөрийн компаний хувь нэмэрийг оруулах урт хугацааны зорилт тавин 200 гаруй тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийж, улсынхаа дотоодын хэрэгцээт улаан буудайн 10-15%, хүнсний ногооны 5%, махны 2%-ийг тус тус бие даан үйлдвэрлэж, сүү, тос, гурил зэргийг бага хэмжээгээр үйлдвэрлэж эхлээд байна. Монгол улсын газар тариалангийн гол бүс болох Сэлэнгэ аймгийн 8 суманд 50 000 гаруй га талбайд үр тариа, хүнсний ногоо тарьж, үр тарианы 120000 тонн агуулах, хүнсний ногооны 30000 тонн, махны 2000 тонн агуулах, шатахууны 7000 тонн, хуурай бүтээгдэхүүний 15000 м2 агуулах, машин тоног төхөөрөмжийн 25000м2 агуулах барьж байгуулж зах зээлд бүтээгдэхүүнээ тогтвортой нийлүүлэх нөхцлийг бүрдүүлж ажиллаж байна.

“Гацуурт” ХХК нь газар тариалан, мал аж ахуйг хослон хөгжүүлэх зорилт тавьж, уламжлалт мал маллагааны арга барил дээрээ суурилан, эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэн 2001 оноос үр хөврөл шилжүүлэн суулгах ажлыг эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлж Монголд анх удаа махны чиглэлийн 1000 гаруй хар, улаан АНГУС, сүүний чиглэлийн 150 гаруй ГОЛСТЕН, махны чиглэлийн 500 гаруй ДОРПЕР үүлдрийн хонь, сүүний чиглэлийн 100 гаруй САНЭН үүлдрийн ямаа зэргийг өөрсдийн хүчээр гаргаж, Монгол нутагт нутагшуулсан билээ.

Мөн 2011, 2012 онуудад мах, сүүний чиглэлийн цэвэр цусны ЛИМУЗИН, МОНТБИЛИАРД, ГОЛСТЕН үүлдэрийн үхрийг франц улсаас импортлон авч нутагшуулж байна.

2009 онд өдөрт 200 бод, 500 бог нядлах зориулалттай Монголын анхны сэврээх, загсаах, ангилах, савлах дамжлага бүхий стандартыг хангасан махны үйлдвэрийг орон нутагт ашиглалтанд оруулсан.

Сэлэнгэ аймагт 300 гаруй худаг гаргаж, 100 гаруй км газарт 10 000 ваттын өндөр хүчдэлийн шугам татаж, 100 гаруй хашаа саравч барьж, 50 гаруй км газар зам шинээр тавьж, 10 000 тонн даршны сав барьж, 5 000 м мал усалгааны бетонон шуудуу хийж, 5 000 тонн хивэг, тэжээл хадгалах сав барьж, 5000 үхэр зогсох зогсоол, хашаа хороо хийж, сүүлийн 30 жилд байгаагүй бүтээн байгуулалтын ажил хийсэн түүхтэй.



Өнөөдөр 5000 гаруй толгой үхэр, 10 000 гаруй толгой хонь, 1000 толгой ямаа, 350 толгой адуу, 300 толгой тэмээн сүрэгтэйгээр таван хошуу малаа маллан, өсгөж үр шимийг хүртээхээр ажиллаж байна.

Монголчууд бид эрүүл хоол хүнс хэрэглэхээс гадна, оюун санааны хувьд тусгаар тогтносон байх, оюун ухаанаараа эрүүл байх, тодруулбал нийгмийн сэтгэл зүйг эрүүл, зөв чиг шугамаар хөгжүүлэх, уламжлалт өв соёлоо авч үлдэх, хүн ардын “Үндэсний” гэх үзэл ухамсрыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарсан учир хэвлэл мэдээллийн салбарт 2007 онд хөл тавьсан юм. Монголд эхний бөгөөд эцсийн удаа телевизийн үйл ажиллагаа явуулах эрхээ дуудлага худалдаагаар худалдаж авсан анхны компани билээ.

ХАРИЛЦАА ХОЛБОО:

"Монгол Телевиз" нь Монголын хамгийн анхны HD TV, “Үзэгчээ хүндэлж, хуулиа дээдэлнэ” гэх уриатайгаар өргөн нэвтрүүлгийн хуультай байхын ач холбогдлыг нийтэд ойлгуулах, цаашлаад нийгмийн амьдралын амин чухал асуудлыг хөндсөн, олон нийтийн эрх ашиг, хэрэгцээ сонирхлыг хангасан, улс орны хөгжлийн ололт амжилтуудыг сурталчилсан, хувь хүний хөгжлийг дэмжсэн агуулгатай нэвтрүүлгүүдийг олон нийтэд хүргэх, Олон улс болон МУ-д хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд олон улсын стандарт шаардлагыг үргэлж анхлан нэвтрүүлэх, салбарын хандаа үлгэр жишээ болохыг зорин ажилладаг.

“Гацуурт” компаний хэвлэл мэдээллийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт нь санхүүгийн ашиг, орлого гэхээсээ илүүтэй нийгмийн хариуцлагаа ухамсарласан, Монголын нийт насны иргэдэд оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа явдал юм.

21-р зуунд нийслэл хотод цахилгаангүй, ямар ч мэдээлэл авах боломжгүй гэр хорооллын иргэдэд, утасгүй интернетээр дамжуулан мэдээллийг хүргэхээр “НОМСИС” ХХКомпани ажиллаж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын 30 хувийг утасгүй интернэтээр бүрхээд байгаа.

5 одтой ТЭРЭЛЭЖ зочид буудал нь Улаанбаатар хотоос 70 километрийн зайд Монголын үзэсгэлэнт газрын нэг болох Тэрэлж-ийн байгалийн үзэсгэлэнт Дархан Цаазат цогцолбор газар байрладаг бөгөөд 2008 онд албан ёсоор нээлтээ хийсэн юм.

Тэрэлж зочид буудал нь Дэлхийн Жижиг Тансаг Буудлуудын Холбооны гишүүн (Small Luxury Hotel of the World) буудал, Америкийн Зочид Буудалуудын Холбооны гишүүн (American Hotel and Lodging Association), Ази Номхон Далайн Аялал Жуулчлалын гишүүн (Pacific Asia Travel Association) мөн Японы Аялал Жуулчлалын Холбооны гишүүүн (Japan Association of Travel Agents) болсон байна.

Монголын сайхан байгаль, ард түмний элгэмсэг, найрсаг харилцаа, соёл нь аялал жуулчлалын өлгий болох үндэслэл гэж үзсэний үндсэн дээр горхи тэрэлжийн тусгай хамгаалалттай газарт Монголын анхны таван одтой “ТЭРЭЛЖ”зочид буудлыг ашиглалтанд оруулснаар аялал, жуулчлалын салбарт өндөр зэрэглэлийн тансаг зочид буудлын үйлчилгээний стандартыг анх бий болгож, энэ салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэн, салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байна.

Энэ бүхнийг хийж бүтээхэд шулуун дардан байгаагүй юм.

Өсвөр үеийг зөв боловсон хүмүүжүүлэх, оюун ухааныг хөгжүүлэхэд түлхэц болгож, зууны шилдэг тоглоом LEGO тоглоомыг худалдаанд гаргаж, 2008 онд “Брикланд” ХХК байгуулагдсан. Одоогийн байдлаар “Бяцхан гэр” төсөл хэрэгжүүлж байгаа.

Хүнс трейд ХХК нь Сонгино Хайрхан Дүүргийн нутаг дэвсгэрт 20.4 га газар эзэмшин оршдог бөгөөд нийт 11520 га талбай бүхий дулаан агуулах, 6000 м2 талбайтай бараа хадгалах саравч, 5.4 км салаа төмөр зам, 600 тн-ын багтаамжтай аммиакан хөргөлтийн зоорь, удирдлагын хянах өрөө, заал, хөргөх камеруудыг иж бүрнээр нь шинэчилэн сайжруулж харилцагчдын бараа бүтээгдэхүүнийг хадгалах үйл ажиллагааг явуулж байна. Мөн 686 м2 талбайд байрлах 3 давхар оффисийн барилгыг орчин үеийн хэв загвар, чанарын шаардлагад нийцүүлэн засварлаж ашиглалтанд оруулсан.

ХҮНС ТРЕЙД ХХК–нь 1500м3 гурван нөөцийн савтай нийт 4500м3 нефтийн бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн нефтийн бүтээгдэхүүний агуулахыг ашиглалтад оруулаад байна.

“СТАНДАРТ РЕМИКУН” ХХК бетон зуурмагийн үйлдвэр

"Гацуурт" ХХК нь хөрөнгө оруулалт хийж 2007 онд тус үйлдвэрийг ашиглалтанд оруулсан бөгөөд бетон зуурмагийн үйлдвэр нь 36, 44м-н насост тусгай машин тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Мөн өөрийн лаборторидоо үйлдвэрлэсэн бетоныхоо найрлага,, бат бэхийг шалгаж чанар, эдэлгээг нь сайжруулах ажлыг тогтмол хийдэг. Үйлдвэр нь 2м3 багтаамжтай, албадмал ажиллагаатай зууруулаар хоногт 1200м3 бетон зуурах хүчин чадалтай юм.

Мал аж ахуй:

2000 оны эхээр хуучин нийгмийн үед байсан бүх л сүүний ферм, худаг, хашаа, хороо буруу хувьчлалын гайгаар нуран тарж, балгас болж, тоосгыг нь зөөж, мах сүүний чиглэлийн үүлдрийн үхэр, хонь таваарлаг чанараа бүрэн алдаж, нэрнээс цаашгүй болж, халдварт өвчин үе үехэн гарсан ийм л нөхцөл байдалтай доройтож байсан үе байлаа. Энэ үед мах сүүний сүлжээ нуран унаж, хар зах руу шилжиж, махны агуулахууд үеэ өнгөрөөсөн махны үнэ дэндүү савалгаатай их хямарсан үе байв.

Ийм үед бидэнд мал аж ахуйн эхлэлийг нь зөв тавьж, мах сүүний чиглэлийн цөм сүрэг гаргаж авах үүрэг ноогдсон юм. Уламжлалт мал маллагааны арга барил дээрээ суурилан эрчимжүүлсэн мал аж ахуй эрхлэж, 2001 оноос эхлэн үр хөврөл шилжүүлэн суулгах ажлыг эхлүүлэн, амжилттай хэрэгжүүлж Монголд анх удаа махны чиглэлийн 1000 гаруй хар, улаан Ангус, сүүний чиглэлийн 150 гаруй Голштэн, махны чиглэлийн 500 гаруй Дорпер хонь, сүүний чиглэлийн 100 гаруй Санен ямаа өөрсдийн хүчээр гаргаж нутагшуулсан билээ.

Бэлчээрийг хуваарьтай ашиглах, цахилгаан татах, малын тэжээл, даршны өвс тарьж хураах, хадгалах, тээвэрлэх, тараах, худаг ус гаргах, хашаа саравч барих гээд бүх л ажлыг цоо шинээр эхэлсэн болохоор олон олон хүндрэлийг даван туулж, алдаж онож, өнөөдөр ч үргэлжлүүлсээр байгаа нь манай малчид, мал зүйч, малын эмч нар болон бусад хүмүүсийн минь улс эх орондоо хийж бүтээсэн ажлынх нь нэг хэсэг юм. Бид дотоодын хэрэгцээний мах сүүнийхээ 10-20 хувийг хангадаг болох зорилт тавьж Сэлэнгэ аймгийн Түшиг, Цагаан нуур, Хушаат, Алтанбулаг, Шаамар, Ерөө, Зүүнбүрэн сумдад газар тариаландаа түшиглэн мал аж ахуйгаа эрхлэн мах сүүний чиглэлийн 25000 үхэртэй, 50000 хоньтой болохоор төлөвлөн ажлаа эхэлсэн.

Тийм учраас 300 гаруй худаг гаргаж, 100 гаруй км 10 000 вольтын өндөр хүчдэлийн шугам татаж, 200 гаруй хашаа саравч, 10000 тн даршны сав, 5000 тн хивэг, тэжээл хадгалах сав барьж, 5 км мал усалгааны бетонон шуудуу, 5000 үхэр зогсох зогсоол хашаа хийж, 50 гаруй км газар зам тавьж сүүлийн 30 жил байгаагүй бүтээн байгуулалт хийсэн түүхтэй.

2009 онд өдөрт 200 бод, 500 бог нядлах зориулалттай Монголын анхны сэврээх, загсаах, ангилах, савлах дамжлага бүхий ХАССААФ нөхцлийг хангасан махны үйлдвэрийг орон нутагт ашиглалтанд оруулсан.

“Үйлдвэрээс шууд хэрэглэгчдэд” хүргэхийн тулд өөрсдийн ферм дээрээ өсгөсөн махны чиглэлийн Ангус, Лимузин үхрээ, махны чиглэлийн Дорпер хонио Монголын хамгийн сүүлийн үеийн технологитой үйлдвэрт нядлаж, ангилан, савлаж түгээхээр тасралтгүй ажиллаж байна. Ингэж л эрүүл хүнс хэрэглэгчдэд хүрнэ.

Өнөөдөр 5000 гаруй үхэр, 10000 гаруй хонь, 1000 ямаа, 350 адуу, 300-аад тэмээтэйгээр таван хошуу малаа маллаж өсгөж, үр шимийг нь хүртэхээр ажиллаж байна.

Шил архины оронд нэг сав сүү уулгаж эрүүлжүүлэх хүслийн доор сүүний ферм байгууллахаар ажиллаж, сүүний чиглэлийн 300 үхэртэй, өдөрт 5 тн сүү гаргах боломжтой болсон боловч, сүүний үйлдвэр барих газрын зөвшөөрлөө өнөөг хүртэл авч чадалгүй 8 жил болж байна.

Цаашдаа гахай, тахиа өсгөж, үржүүлэх зорилтоосоо ухраагүй байгаа бөгөөд малын тэжээлийн үйлдвэрийг 2018 онд барихаар, мөн 2013 оноос бэлчээрийг усжуулах, хашаажуулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Нар салхины эрчим хүчийг ашиглах, бэлчээрийг тарималжуулах ажлыг хийж 2015 оноос жилийн 4 улиралд нойтон мах тасралтгүй нийлүүлэхээр төлөвлөж байна.

Газар тариалан:

1990 оны сүүлээр Монгол улсад газар тариалангийн үйдвэрлэл доод цэгтээ хүртэл унаж, төрийн хяналтын гадна үлдэж хүнсээр бараг 100 хувь гаднаас хараат болж байсан эгзэгтэй үед бид нэгэн түүхэн сонголтыг хийсэн билээ. Монголчуудын оршин тогтнохын үндэс нь хүнсний хараат бус байдал, хоол хүнсээ өөрсдөө хийдэг байх явдал юм гэж үзээд будаа, гурил, мах, сүү, хүнсний ногоогоор ард түмнээ хангах ариун үйлсэд өөрийн компаний хувь нэмрээ оруулах нь Монгол хүний, Монгол компаний үүрэг гэж ойлгон, том зорилго тавин орсон.

Монгол улсын газар тариалангийн гол бүс Сэлэнгэ аймгийн Баруунхараад газар авч эхэлснээр өргөжин тэлсээр Цагааннуур, Түшиг, Хушаат, Алтанбулаг, Ерөө, Хонгор, Сайхан, Шаамар сумдад үр тариа хүнсний ногооны чиглэлээр 500 гаруй хүнтэй, 500 гаруй техник тоног төхөөрөмжтэйгээр, 50 000 гаруй га талбайд үйлдвэрлэл үйлчилгээ явуулж одоогийн хэрэгцээт улаан буудайныхаа 10-20 хувийг, төмс хүнсний ногооны 5 хүртэл хувийг, махны 3 хүртэл хувийг бие даан үйлдвэрлэж, сүү гурил тэжээлээ үйлдвэрлэхээр ажиллаж байна. /энд сум болгоноор талбайн хэмжээ харуулсан хүснэгт/

Энэ бүхнийг бүтээхэд уйгагүй, борви бохис хийлгүй хөдөлмөрлөсөн хамт олон минь ард нь байсан юм.

Бүх хүч, оюун ухаан, сэтгэл зүрх, хөрөнгө мөнгөө энэ салбарт зориулж газар тариалангийн салбарын уналтыг зогсоож хөл дээр нь буцааж босгосон гайхамшигтай түүх энэ компаниас эхлэлтэй учраас үүгээрээ бид бахархаж өлгийтэй хүүхэд шиг нандигнаж, газартаа шүтэж, тэнгэртээ залбирч явдаг тариаланч хамт олон.

Ийм л учраас бид, Өвөг дээдэс минь бидний төлөө хөдөлмөрлөсөн, өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой гэж уриалсан юм. Үе удмаараа газарт сэтгэлээ өгсөн тэр л эгэл тариаланчдын үйл хэргийг үргэлжлүүлэхэд хувь нэмрээ оруулсанаар “АТАРЫН III“ аянтай золгож газар тариалангийн салбар сэргэсэн билээ.

Энэ л бидний өнгөрсөн 10 жилийн ажлын үр дүн байсан юм.

Уул уурхай:

Тус компани 1992 оноос уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулсан Монголын анхны шороон ордын мэргэжлийн компаний нэг юм. Шороон ордыг олборлох, ашиглах, нөхөн сэргээх шинэлэг техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, Монголын анхны нөхөн сэргээлтийн гэрчилгээтэй, байгалиа хамгаалж хамгийн олон мод суулгаж ургуулсан компани болсон билээ.

Одоогоор Булган аймгийн Бүрэгхангай сум алтны шороон ордын олборлолтын үйл ажиллагаа явуулдаг. Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутагт Тэвшийн голын хүрэн нүүрсний ердийн лиценз, Улаанбаатар хот, Дархан-Уул аймагт хайрганы 2 лицензийг тус тус эзэмшдэг. Сэлэнгэ аймгийн Мандал сум “Гацуурт”-ын үндсэн ордын эрхийг эзэмшигч Сентерра голдын үндсэн ордын олборлолтын үед хүдэр тээвэрлэх гэрээтэй. Одоогоор 68 хувийн хууль, урт нэртэй хуулийн хүрээнд бүх лицензээ хураалгасан, бүх төлөвлөж байсан ажлууд зогссон байгаа.

ТЕХНИКИЙН ХУДАЛДАА, ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАР

"Гацуурт" ХХК нь 2003 онд Монгол улсад анхны Жон Дийри трактор, комбайныг оруулж ирж үйлдвэрлэлд ашигласан бөгөөд 2005 онд дэлхий дахинд трактор, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ-н John Deere-ийн монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна.

Манай компани Жон Дийрийн албан ёсны диллерээр ажиллах хугацаандаа газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон компануудад Жон Дийрийн техник тоног төхөөрөмжийг худалдан борлуулж, хэрэглэгчидэд таниулсан нь Монгол улсын газар тариалангийн салбарын хөгжилд шинэчлэл авчирсан юм.

Одоо Монгол улсад Жон Дийр, Гацуурт гэсэн нэрийг хүн бүр мэддэг, салгашгүйгээр хамтад нь ойлгодог болсон. Энэ нь бидний өнгөрсөн жилүүдэд хийж гүйцэтгэсэн ажлын үр дүн юм.

2009 оноос газар тариалангын гол бүс нутаг болох Дархан уул аймагт ХАА-н техник, тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээний төвийг нээн ажиллаж шинэ ирсэн техник тоног төхөөрөмжийг нийлүүлэх, засвар үйлчилгээ үзүүлэхэд хялбар байх үүднээс хэрэглэгчддээ ойртож ажиллаж байна. Энэ засвар үйлчилгээний цогцолбор нь 3600 м2 оффисийн байр, сургалтын танхим, 4000 м2 дулаан граж, 3000 м2 засварын байр, 80,000 м2 аж ахуйн хашаа зэрэг Монголдоо маш томд тооцогдох байгууламж учир бид техникийн худалдаа, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт хийж сэргээн засварлан ашиглалтад оруулсан юм. Энэ цогцолбор нь бүрэн ашиглалтанд орсоноор Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Хөвсгөл зэрэг газар тариалангийн бүс нутгуудад диллерийн үйл ажиллагааг өргөн хүрээтэй явуулах давуу тал болж байгаа юм.

"Гацуурт" ХХК нь ХАА-н техникийн худалдаа, үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор 2012 онд Улаанбаатар хотод сэлбэгийн агуулах, засвар үйлчилгээний төвийг ашиглалтад оруулсан мөн 2013 онд 3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Улаанбаатар хотод John Deere –ийн засвар үйлчилгээний төв, үзэсгэлэн, худалдааны танхим, агуулах, гражийн цогцолбор бүхий объектийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүнээс оффис засварын хэсэг, сэлбэгийн агуулах нь 2013 онд ашиглалтад орсон.

Харилцагчид техник тоног төхөөрөмжийн чанараас гадна нийлүүлэгч компаний нэр хүнд, ажлын туршлага, мэргэжлийн зөвлөлгөө, засвар үйлчилгээ, сэлбэгийн нөөц зэрэг олон шалгуурыг харгалзаж техник тоног төхөөрөмжийг сонгодог. Иймээс бид энэ шаардлагийг хангаж хэрэглэгчидэд түргэн шуурхай үйлчлэх зорилгоор засварын автомашины тоог нэмэгдүүлснээр 2013 онд засвар үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай гүйцэтгэх боломжийг олгосон.

Мөн сэлбэгийн нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажилладаг бөгөөд манай агуулахад дундажаар 8000 нэр төрлийн 3 тэрбум төгрөгийн үнэ бүхий сэлбэг хадгалагдаж байгаа нь хэрэглэгчидэд шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлж байна.

Гацуурт" ХХК нь Монгол улсын зах зээлд нийт 600 гаруй нэгж ХАА-н техник, тоног төхөөрөмжийг 130 гаруй аж ахуй нэгжид худалдан борлуулаад байна.

Бидний гол давуу тал бол хэрэглэгчдэд 24 цагийн дотор сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, үзлэг оншилгоо, засвар үйлчилгээ үзүүлэх сэлбэгийн нөөц, боловсон хүчний чадавхи, ажлын туршлагатай. Мөн хэрэглэгчдийн техник тоног төхөөрөмжид хүнд эвдрэл гарсан, сэлбэг нь манай нөөцөд байхгүй байгаа тохиолдолд өөрийн газар тариалангийн салбарт ажиллаж байгаа техникээс туслалцаа үзүүлж хэрэглэгчийн ажлыг тасалдуулахгүй явуулах техникийн боломжтой. Одоогоор газар тариалангийн гол сумдуудад Гацуурт компаний газар тариалангийн салбар үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна

- Улаанбаатар

- Дархан уул аймаг

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум зэрэг газруудад "Гацуурт" ХХК-ийн засвар үйлчилгээний төв, сэлбэгийн агуулах байрлаж байна.