Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Бяцхан гэр сан

2013.05.10 Нийгмийн хариуцлага Уншсан тоо: 2160

Бяцхан Гэр Хүүхдийн Сан 2012 оны 9 сард албан ёсоор үүсгэн байгуулагдcан. Бид сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдийн тоглоомын аюулгүй байдалд гол анхааралаа хандуулан “Бяцхан гэр”, “Дөрвөлжин бэлэг” төслүүдийгамжилттай зохион байгуулснаар ажил үйлсийнхээ гарааг эхлүүлсэн.

Одоогоор манай сан БГД-н Улсын тэргүүний 94-р, СХД-ийн 116-р, Төв аймгийн Баянчандмань Одод цэцэрлэгүүдийн нийт 600 гаруй хүүхдүүдэд Брикланд ХХК тай хамтран лего тоглоомыг бэлэглэсэн ба ерөнхий боловсролын 25 р тусгай дунд сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй 30 гаруй хүүхдүүдэд санхүү, эд материал болон чин сэтгэлийн урам зориг өгөн тусалж байна.Бид олон хүмүүнлэгийн ажил хийж, хэн нэгэнд өгч тусалснаар ирж болох тэр баяр хөөрийг, хэн нэгнээс тусламж дэмжлэг авснаар амьдралд нь ирж болох гайхамшигт өөрчлөлтүүдийг эрэлхийлэн ажиллаж байна.

“Бяцхан гэр” хүүхдийн сангийн хаяг:


УБ хот, СБД, 1-р хороо, Алтайн оффис, 8-р давхар802 тоот
Утас: 99994260, Имэйл: tsolmon@littleger.mn, tsolmonbtb@gmail.com

Гүйцэтгэх захирал: Б. Цолмон