Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Хүнсний үйлдвэрлэл

Нүүр хуудас

Хүнсний үйлдвэрлэл

МОНГОЛ ХҮНД, ЭРҮҮЛ ХҮНС уриатай
“ГАЦУУРТ” ХХК нь 2005 оноос төмс,
хүнсний ногоо, 2006 оноос мах,
дайвар бүтээгдэхүүн, 2016, 2017 оноос гурил,
зөгийн бал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулж байна. Өдгөө бид гарал
үүсэл нь тодорхой, эрүүл, аюулгүй хүнсний
бүтээгдэхүүнээр ард түмнийхээ хэрэгцээг
хангах зорилготой ажилладаг.

Байгуулагдсан он

Монгол хүнд эрүүл хүнс

Төмс хүнсний ногоо
2005 OH
Мах, дайвар бүтээгдэхүүн
2006 OH
Гурил, зөгийн бал
2016, 2017 OH

Хүнсний ногоо

Дани улсын SKALS компанийн төмс, хүнсний ногоог сортлон ангилж, савлах, жинлэх цогц шугамыг 2015 онд ашиглалтанд оруулсанаар бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тоо хэмжээг нэмэгдүүлж хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн савлагаат хүнсний ногоог зах зээлд нийлүүлж байна.

Уг үйлдвэрийн төмс хүнсний ногоог ангилах шугам нь үндсэн 5 бункертай тус бүр нь 3,5 тн-ын багтаамжтай. Том, дунд, жижиг гэсэн 3 төрлөөр төмс, хүнсний ногоог ангилан ялгаж цэвэрлэх дамжлагатай, хоногт 30 тн ногоо ангилах бүрэн автомат төхөөрөмж юм.

Савлах шугам нь Голланд улсын Manter брэндийн 8 шугам бүхий автомат жинлэгчтэй 0-40гр хэлбэлзэлтэйгээр 1-10кг-ын сонголтоор савлах боломжтой. Хоногт 50 тн бүтээгдэхүүн савлах хүчин чадалтай.

Мах, дайвар бүтээгдэхүүн

“Гацуурт” ХХК нь МАА-н салбараа түшиглэн мах бэлтгэх, боловсруулах үйлдвэрийг 2010 онд ашиглалтанд оруулсан. Махны үйлдвэр нь БНСУ-ийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон хоногт 100 бод, 200 бог мал нядлах хүчин чадалтай, ангилах болон мах, дайвар бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож боловсруулах иж бүрэн, хамгийн сүүлийн үеийн мах загсаах, сэврээх зориулалтын хөргөлтийн систем бүхий
цехтэй, үйл ажиллагааг нь бүрэн электрон системээр хянах боломжтой, гадна талдаа
бохир ус цэвэрлэх, бордоо хийх байгууламжтай орчин үеийн бүхий л шаардлагыг хангасан “ААА” зэрэглэлийн үйлдвэр юм.

Энэ үйлдвэр нь европ стандартаар мал нядлах хамгийн сүүлийн үеийн загсаах, сэврээх
цехтэйгээрээ Монгол улсад анхных нь болж байгаа бөгөөд үйлдвэрийн дэргэд 300 тонн мах, дайвар бүтээгдэхүүн хөргөх, хөлдөөх, хадгалах зоорьтой, үйлдвэрийн барилгын нийт талбай нь 4122 м 2 хэмжээтэй бөгөөд үйлдвэрлэлийн эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг өндөр түвшинд хангасан ариутгалын төхөөрөмж кабин суурилуулсан.

Тус үйлдвэр нь үндсэн 5 цех 2 хэсэгтэй. Үүнд:
• Мал хүлээн авах сойх хэсэг
• Мах нядалгааны цех
• Хөргөлтийн систем бүхий мах загсаах,
сэврээх, хөлдөөх цех
• Мах ангилах боловсруулах цех
• Дотор эрхтэн дайвар бүтээгдэхүүн
боловсруулах цех
• Хаягдлаар бордоо хийх цех
• Ачилт хадгалалтын хэсэг
Үйлдвэрийг бүхэлд нь халуун хүйтнээр үлээх
агааржуулалт, хөргөлтийн систем нь байгаль
орчинд хоргүй фероноор ажиллана.

Хөргөх, загсаах, сэврээх, хөлдөөх, хадгалах
ажиллагаа бүхий 9 камертай, хувцас хэрэглэлийг ариутгах кабинаар бүрэн тоноглогдсон.
Тус үйлдвэр нь 2009-2016 онуудад нийт 26198
толгой малыг нядалж, хүн амын хүнсний
хэрэгцээнд эрүүл чанартай махыг нийлүүлсэн. Энэхүү үйлдвэр ашиглалтанд орсон цагаасаа эхлэн “Гацуурт” ХХК-ийн харъяа 5 одтой Тэрэлж зочид буудлыг өндөр зэрэглэлийн махаар ханган ажиллаж байгаа болно.
Мөн үйлдвэр нь малаас гарах бүх түүхий эдийг
хаягдалгүй ашиглаж эцсийн бүтээгдэхүүн
боловсруулах бөгөөд сэвсийг бордоонд, цусыг
малын тэжээл болгох зохион байгуулалттайгаар
баригдсан.
Гуурсанд бордоотой триалалт хийх, өвчин, хортоноос хамгаалах, хог ургамлаа хянах зэрэг арга технологиудыг ашигладаг.
Бүтээгдэхүүнүүдтэй танилцах

Гацуурт гурил

"Гацуурт гурил" ХХК нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум буюу хөтөл хотод 2014 оноос "Жавхлант Гурил" нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

2016 онд бүтцийн өөрчлөлт хийгдсэн "Гацуурт гурил" нэртэйгээр үйл ажиллагаагаа эрхлэн явуулж байгаа бөгөөд дэлхийн стандартад нийцсэн техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн, эх орныхоо хөрсөнд өөрсдийн тарьж ургуулсан гарал үүсэл нь тодорхой, шилмэл спортын буудайгаар үйлдвэрлэж байна.

Хүчин чадал

Одоогийн байдлаар үйлдвэрлэлийн нэг ээлжээр өдөрт 30 тн гурил үйлдвэрлэж байна. 2017 онд үйлдвэрлэлийг 2-3 ээлж болгон нэмэгдүүлж өдрийн үйлдвэрлэлийн хэмжээг 100 тн болгох зорилт тавин ажиллаж байна. Дэлхийн жишигт нийцсэн автомат удирдлага бүхий тус үйлдвэр нь бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 30-35 мянган тонн улаан буудай тээрэмдэх хүчин чадалтай.

Үйлдвэрийн нийт ашиг талбай 1450 мкв үүнээс захиргааны байр 220мкв, үйлдвэрийн байр 700 мкв, агуулах 550мкв буюу 300 тн, үр тариа хадгалах 3000 тн багтаамжтай силос, Улаанбаатар дахь 1000 тн багтаамжтай бэлэн бүтээгдэхүүн хадгалах агуулахтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Бүтээгдэхүүний төрөл

Тус үйлдвэр нь Монгол улсын стандарт MNS 0244-2009 чанарын шаардлагыг хангасан дээр БГ-055, 1-р гурил БГ-85, 3-р гурил БГ-140 болон дагалдах бүтээгдэхүүн болох тэжээлийг хивэг үйлдвэрлэж байна.

Чанарын хяналт

Манай үйлдвэр нь орчин үеийн лабораторийн багаж, тоног төхөөрөмж, шинжилгээний багажуудаар тоноглогдсон лаборатор ажиллаж, өдрийн үйлдвэрлсэн бүтээгдэхүүндээ Бүх төрлийн лабораторийн шинжилгээг хийж хүнсний хэрэгцээнд нийлүүлж байна. Үйлдвэрийн нэг хэсэг бол сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий лабораторит бүх төрлийн шинжилгээг хийж чанарын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.


Гурилын үйлдвэр

Сэлэнгэ аймаг, Сайхан сум, Хөтөл аж үйлдвэрийн район,

Утас:

9595-2532, 9595-2576


Борлуулалтын алба:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Хүнс треид ХХК-ийн байр

Утас:

7575-7676, 9408-9004, 9407-9004

И-мэйл:

gg_sales@gatsuurt.mn



Бүтээгдэхүүнүүдтэй танилцах

Зөгийн бал

Дэлхийд жилдээ нийт 1.5 сая тонн зөгийн бал үйлдвэрлэдэг ба үүний 80%-ийг таримал балт ургамлаас хураан авдаг байна. Харин Монгол улс жилдээ 150-200 тонн зөгийн
балыг үйлдвэрлэдгээс 80% нь байгалийн балт ургамлаас хураан авдаг байна. Энэ нь өөрийн орны хэрэгцээний 30 орчим хувь болдог бөгөөд энэ аж ахуйг Монгол оронд хөгжүүлэх бүрэн боломжтой. 2 сая орчим бүл зөгийг үржүүлж 22 мян. тонн бал авах боломжтой. Монгол орны балт ургамал нь далай түвшнээс дээш 1100-1300 метр өндөрт ургадаг онгон байгалийн зэрлэг цэцэгс байдаг бөгөөд үүний дийлэнх нь ховордсон,
нэн ховордсон эмийн ургамлууд байдаг. Ийм дахин давтагдашгүй эко системээс хураан авсан зөгийн бал нь хамгийн үнэт чанартай бөгөөд энэхүү нандин зөгийн бал нь тэжээлийн болон биологийн идэвхит бодис агуулсан байдаг.

Хаяг:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, “Гацуурт Хүнс” ХХК

Утас:

(+976) 7575-1616

И-мэйл:

sales_info@gatsuurt.mn




Бүтээгдэхүүнүүдтэй танилцах

Хүнсний худалдаа

“Гацуурт” ХХК нь 2007 оноос хойш хүнсний ногооны үйлдвэрлэл борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. “Монгол хүнд, эрүүл хүнс” уриатай “Гацуурт” ХХК нь улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтын хүрээнд хийгдэх хамгийн чухал ажил нь хэрэглэгчдэд эрүүл хүнсийг баталгаатайгаар хүргэх явдал гэж үздэг.

Иймээс хүнсний бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд эрүүл, шинээр нь хүргэх борлуулалтын захиалга, түгээлтийн систем болон “Гацуурт” нэрийн хүнсний дэлгүүрийг бий болгон ажиллаж байна.

2015 онд борлуулалтынхаа суваг нэгжийг өргөжүүлж, шинэ бүтэц зохион байгуулалтад
оруулан Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт нийт 3000 худалдааны цэгээр дамжуулан, монгол орны хөрсөнд монгол хүн тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, өндөр ашиг шимт
эрчимжсэн мал аж ахуйгаас 30 гаруй нэр төрлийн мах, дайвар бүтээгдэхүүн болон сүү сүүн бүтээгдэхүүн, гурил, зөгийн бал зэрэг өөрийн хүнсний бүтээгдэхүүнийг байгууллага болон хэрэглэгчиддээ хүргэж байна.



Бүтээгдэхүүнүүдтэй танилцах

Худалдаа, нэрийн дэлгүүр

“Тариаланчаас таны гарт” уриан дор дундын зууч дамжлагагүйгээр хэрэглэгчдэд өөрийн бүтээгдэхүүнээ шууд хүргэх зорилгоор Гацуурт нэрийн дэлгүүр болон гэрээт борлуулагчдаар худалдаалж байна. Улаанбаатар хотын хэмжээнд нэрийн дэлгүүрийн 7 салбар үйл ажиллагаа явуулж байна.

Хаяг:

Улаанбаатар хот,Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, “Гацуурт Хүнс” ХХК

Утас:

(+976) 7575-1616

И-мэйл:

sales_info@gatsuurt.mn

(+976) 9907 4021 /Байгууллага сувгийн борлуулалт/
(+976) 9900 6597 /Жижиглэн сувгийн борлуулалт/
(+976) 9907 1930 /Сүпермаркет сувгийн борлуулалт/
(+976) 9907 1864 /Бөөний төв, орон нутаг сувгийн борлуулалт/


Баянзүрх салбар
21 салбар
Туул салбар
Минж салбар
Хүнс трейд салбар
17 салбар
Саруул салбар