Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Хүний нөөц

Нүүр хуудас

Хүний нөөц

“Гацуурт” ХХК-ийн хүний нөөцийн менежментийн бодлого нь байгууллагын өмнө тавигдсан зорилгыг бүтээн цогцлооход ажилтан бүрийн оролцоог дэмжих, найрсаг хамт олныг бүрдүүлэн хамтдаа хөгжихөд чиглэдэг. Манай хамт олон “Монголын хараагүйчүүдийн холбоо”, Манай гэр бүл нийгэмлэг, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо, Монголын СОС хүүхдийн хотхон, Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв, Монголын өрх тэргүүлсэн эмэгтэйчүүдийн “Заюу тайж” нийгэмлэг, 6-н дүүргийн эрүүл мэндийн төвүүд, Манай гэр ТББ гэх мэт байгууллагуудад өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр жил бүр хандив өргөдөг уламжлалтай. Уг ажлынхаа хүрээнд 2016 оны байдлаар 100 орчим сая төгрөгний хандив тусламжийг үзүүлсэн байна.

Ажил Мэргэжлээр

АЖИЛТНУУДЫН ТОО
783
АЖИЛЛАГСДЫН ДУНДАЖ НАС
38
УДИРДЛАГА, ХҮНИЙ НӨӨЦ, ЗАХИРГАА
53
САНХҮҮ, БҮРТГЭЛ
89
МАРКЕТИНГ БОРЛУУЛАЛТ
56

Үйл ажиллагаа

2003 оноос эхлэн “Гацуурт” ХХК-ийн салбар компани, салбар нэгжүүдийн дунд уламжлал болгон зохион байгуулдаг Спорт, урлагийн наадам өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулагдаж ирсэн. Энэхүү наадамд “Гацуурт” ХХК болон “HD Монгол ТВ”, “Тэрэлж сүйх” ХХК, “Брикланд” ХХК, “Гацуурт Хүнс” ХХК, “ГБНБ” ХХК гэх мэт 20 гаран салбар компанийн ажилчид идэвхтэй оролцдог.

“Гацуурт” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Цагааннуур суман дахь ГТМАА салбарын төв нь ажилчдынхаа эрүүл, тав тухтай, аюулгүй ажиллаж, амьдрах нөхцөлийг хангасан, 1206 метр квадрат бүхий 300 гаруй хүн амьдрах сууц, оффисийн зориулалттай 280 метр квадрат 1 давхар барилга, 150 хүнд зэрэг үйлчлэх хүчин чадалтай зоогийн газартай. Мөн тогтмол халуун ус, дулаанаар хангах уурын зуух, байнгын ажиллагаатай угаалга, ажиллагсдын амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан бялдаржуулах өрөө, сагсан бөмбөгийн талбай зэргийг цогцоор нь шийдсэн. Аж нь үүрэн холбооны сүлжээ, кабелын телевиз, өндөр хурдны интернет зэрэг шаардлагатай бүхий л зүйлээр бүрэн тоноглогдсон.