Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Авто тээвэр, техникийн түрээс

Нүүр хуудас

Авто тээвэр техникийн үйлчилгээ

“Гацуурт” ХХК нь 2003 онд Монгол улсад анхны John Deere трактор, комбайныг оруулж ирж үйлдвэрлэлдээ ашигласан бөгөөд дэлхий дахинд ХАА-н тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч АНУ-н John Deere, Канад улсын Morris, Farm King, Дани улсын Hardi, Франц улсын Kuhn, Герман улсын Grimme зэрэг үйлдвэрлэгчдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж, өөрсдийн үйл ажиллагаанд ашиглахаас гадна бусад харилцагчдад түрээсийн үйлчилгээг үзүүлж байна. Бид өнгөрсөн хугацаанд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа олон компануудад орчин үеийн өндөр бүтээмжийн техник, тоног төхөөрөмжийг нийлүүлж хэрэглэгчидэд таниулсан нь Монгол улсын газар тариалангийн салбарт шинэчлэл болсон юм.

Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж
564 нэгж
Уул уурхайн тоног төхөөрөмж
91 нэгж
авто чиргүүл
113

Авто тээврийн үйлчилгээ

No Тээврийн төрөл Техникийн хүчин чадал
1 Нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэх 24 тн-2, 16 тн-4, 12 тн-3, 4,5 тн-15 нийт 24 ширхэг авто цистерн
2 Үр тариа, хүнсний ногоо тээвэрлэх 35 тн-12, 24 тн-4, 10 тн-6, 25 тн-10 нийт 32 ширхэг өөрөө буулгагч автомашин, чиргүүл
3 Барилгын материал, уул уурхайн түүхий эд тээвэрлэх Volvo маркийн 40 тн-11, Nord Benz маркийн 20 тн-10, Камаз маркийн өөрөө буулгагч 20 нийт 41 ширхэг өөрөө буулгагч автомашин
4 Техник тоног төхөөрөмж тээвэрлэх Nord Benz маркийн чирэгч-6, Volvo маркийн чирэгч-10, International маркийн чирэгч-12, Краз 255Б маркийн чирэгч-2, Камаз маркийн чирэгч-8, Урал маркийн чирэгч-2, нийт 40 ширхэг чирэгч автомашин
5 Тусгай зориулалтын болон бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэх 200 гаруй автомашин, техник

Тээвэр үйлчилгээний Авто бааз нь 2000 онд “Гацуурт” ХХК-ийн харьяа салбар болж үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 255 авто машин, 113 авто чиргүүл, нийт 368 тээврийн хэрэгслээр “Гацуурт” ХХК-ийн салбар нэгж болон харилцагчдад бүх төрлийн тээврийн үйчилгээ үзүүлж байна. Тээвэр үйлчилгээний хэлтэс нь АНУ-ын International IHC, Швед улсын Volvo, Хятад улсын Nord Benz зэрэг үйлдвэрлэгчдийн чирэгч болон өөрөө буулгагч автомашинуудаар тээвэр үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна. “Гацуурт” ХХК нь тээврийн үйлчилгээндээ тухайн бараа бүтээгдэхүүний онцлогт тохирсон, зориулалтын чиргүүлүүдийг ашигладгаараа онцлог юм. Тухайлбал газар тариалангийн салбарт үр тариа ачих зориулалтын хөнгөн метал хийцтэй, бат бөх багтаамж сайтай, өөрөө буулгагч чиргүүлүүдийг ашиглаж байгаа нь зардал бууруулж бүтээмж үр ашгийг нэмэгдүүлэх давуу талтай.

Техникийн түрээс


“Гацуурт” ХХК нь хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн худалдаа, завсар үйлчилгээ,
түрээсийн үйлчилгээг өөрийн салбар нэгж болон бусад иргэн, аж ахуй нэгжүүдэд үзүүлдэг. Авто тээвэр, уул уурхай, хөдөө аж ахуйн бүх төрлийн техник тоног төхөөрөмжийн түрээсийн үйлчилгээг үзүүлэх боломжтой.
Утас: 9908-8559

No Түрээсийн төрөл Техникийн тоо /ш/ Нийт
1 Хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж Трактор-113, 564 нэгж
Компбайн-28,
Хөдөө аж ахуйн агрегат дүүжин машин-347,
Үр тариа ачигч төхөөрөмж-46
Телехандлер-30
2 Уул уурхайн тоног төхөөрөмж Экскаватор, авто ачигч-35 91 нэгж
Бульдозер-10
Скрин баяжуулах төхөөрөмж-6
Автогрейдер-3
Замын индүү-2
Өөрөө буулгагч автомашин-21
Бусад уул уурхай, зам барилгын техник -14

Засвар үйлчилгээ

“Гацуурт” ХХК-ийн засварын төв нь авто засвар болон ХАА-н хүнд механизмын засварын төв гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон засвар үйлчилгээний төв юм.
Харилцагчид техник тоног төхөөрөмжийн чанараас гадна нийлүүлэгч компаний нэр хүнд, ажлын туршлага, мэргэжлийн зөвлөгөө, засвар үйлчилгээ, сэлбэгийн нөөц зэрэг олон шалгуурыг харгалзаж, техник тоног төхөөрөмжийг сонгодог. Иймээс бид энэ шаардлагыг хангаж хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчлэх зорилготой. Мөн сэлбэгийн нөөц бүрдүүлэлтэд онцгой анхаарч ажилладаг бөгөөд манай агуулахад 8000 гаруй нэр төрлийн сэлбэг хадгалагдаж байгаа нь хэрэглэгчдэд шуурхай үйлчлэх нэгэн давуу тал болдог. “Гацуурт” ХХК нь Монгол улсын зах зээлд нийт 3 сая ам долларын сэлбэг, 20 орчим сая ам долларын үнэ бүхий 300 гаруй техник тоног төхөөрөмжийг худалдан борлуулаад байна.
Бид хэрэглэгчдэд 24 цагийн дотор сэлбэг хэрэгсэл нийлүүлэх, үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ үзүүлэх, сэлбэгийн нөөц, боловсон хүчний чадавхи, ажлын туршлагатай. Мөн хэрэглэгчдийн техник тоног төхөөрөмжид хүнд эвдрэл гарсан, сэлбэг нь манай нөөцөд байхгүй байгаа тохиолдолд өөрийн газар тариалангийн салбарт ажиллаж байгаа техникээс туслалцаа үзүүлэх, сэлбэг нийлүүлэгч гадны байгууллагад захиалах зэрэг харилцагчийг дээдэлсэн бодлого баримталдаг. Засвар үйлчилгээний төв нь • Техникийн үйлчилгээ • Хөдөлгүүрийн засвар • Агергат засвар • Цахилгаан тоног төхөөрөмжийн засвар • Гидрийн системийн засвар • Механик цех гэсэн чиглэлээр бүх төрлийн техник тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.
Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж Сэлэнгэ аймгийн төв, Шаамар сум, Баянгол сумдад Монгол орны босоо тэнхлэгийн төв замын дагуу техникийн засвар, амралт үйлчилгээний цогцолборыг байгуулахаар ажиллаж байна. Энэ төвүүд нь ашиглалтанд орсноор улс болон хот хоорондийн бүх төрлийн авто тээврийн машинуудад засвар үйлчилгээ үзүүлэх, дугуй, тос тосолгооны бүтээгдэхүүн бусад хэрэгцээт сэлбэг хэрэгслээр ханган ажиллах, жолооч зорчигчдод ая тухтай үйлчлүүлэх, амрах нөхцөл бололцоогоор хангах зорилготой.