Бидний ололт амжилт


Бид өнгөрсөн 8 жилийн хугацаанд Монголын хэвлэл мэдээллийн салбарт олон шинэчлэлтийг хийж үргэлж анхдагч байсаар ирлээ. Монголд хамгийн анх удаа High definition буюу дуу дүрсний өндөр нягтаршилт HD технологийг нэвтрүүлсэн. Монголд анх удаа 10 кл ватт хүчин чадлын нэвтрүүлэгч станц бүхий цамхаг барьж ашиглалтанд оруулсан.

Монголд анх удаа хальсгүй технологи буюу дата серверийг нэвтрүүлсэн. Бид гадаад болон дотоод контентоо албан ёсны онцгой эрхтэйгээр нэвтрүүлдэг, оюуны өмчийн тухай хуулийг дээдлэн хэрэгжүүлдэг цорын ганц анхдагч телевиз болж салбарынхныгаа оюуны өмчийн хуулийг дээдлэх их үйлсэд үлгэрлэсэн.
Бид захиалгагүй сэтгүүл-зүйг Монголд нутагшуулж, аль нэг улс төрийн нам эвсэл, бүлэг хүчин, бизнес эрхлэгчдээс хараат бус бие даасан мэдээллийн хөтөлбөртэй.
Олон Улсын стандарт шаардлагад нийцсэн “Мэдээ” болон “Өнөө өглөө” хөтөлбөрийн шинэ студи бүхий Монгол телевизийн 2-р байрыг ашиглалтанд оруулсан. “Өнөө өглөө” хөтөлбөр нь Монголын хамгийн их үзэгчтэй өглөөний хөтөлбөр болж чадсан юм.
Монгол телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номин нь “Холливууд репортер” сэтгүүлээс шалгаруулсан Дэлхийн ТВ-ийн салбарын хүчирхэг 25 эмэгтэйн нэгээр шалгарав.
ОУ-ын томоохон контентууд болох Оскар,Грэмми, Эмми зэрэг шагнал гардуулах ёслолын арга хэмжээг жил бүр албан ёсны онцгой эрхтэйгээр Монгол улсад шууд дамжуулан хүргэдэг.
Америкийн Нью-Йорк хотноо зохион байгуулагддаг дэлхийн телевизүүдийн реклам зар сурталчилгааны уралдаанд Монгол телевизийн “Шинэ Айдент”-ууд өвөрмөц өнгө төрхтэй айдентаар шалгарч хүрэл медаль хүртсэн.
“Mongolian Television Forum” –ыг анхлан санаачилж 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
“Үзэгчдээ хүндэлж, хуулиа дээдэлнэ” уриатай Монгол телевиз нь 2015 оны шилдэг телевизээр шалгарсан.
Монголын маркетинг менежментийн холбооноос зохион байгуулсан Гранд Экспо Бизнес фестивалиас Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын Гранпри болон шилдэг шоу нэвтрүүлгийн шагналыг тус тус хүртсэн болно.
Мөн Монгол Телевизийн захирал Ч.Номин нь Дэлхийн хамгийн том контентын сэтгүүл болох Реалскрийн сэтгүүлийн оны шилдэг “Түүчээлэгч” шагналын эзэн болов.
Гүйцэтгэх захирал Ч.Номин нь Дэлхийн эдийн засгийн форумын залуу манлайлагчаар шалгарав.