Бетон зуурмагийн үйлдвэр

2013.05.08 Бизнесийн салбарууд Read count: 11112

Тус үйлдвэр 2007 оны 4 сард бүрэн угсрагдаж ашиглалтанд орсон. 2007 онд ажлын гараагаа амжилттай эхэлж сайн чанарын 33000м3 бетон зах зээлд нийлүүлж нийт хэрэгцээний 10 гаруй хувийг хангасан юм.

Үйлдвэрт мэргэжлийн инженер техникийн ажилчид ажилладаг ба 36, 44м-н насост тусгай машин тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон. Мөн өөрийн лаборторидоо үйлдвэрлэсэн бетоныхоо найрлага, бат бэхийг шалгаж чанар, эдэлгээг нь сайжруулах ажлыг тогтмол хийдэг. .

Үйлдвэр нь М50-с М400 хүртэлх маркийн бетон зуурмагийг үйлдвэрлэж, гэрээт байгууллагуудад нийлүүлдэг. Манай үйлдвэрийн гол зорилго бол стандартын шаардлагад нийцэхүйц материалаар чанартай бетон зуурмаг нийлүүлэхэд оршино.

Манай үйлдвэр нь 2м3 багтаамжтай, албадмал ажиллагаатай зууруулаар хоногт 1200м3, сард 36000м3, жилдээ 270000м3 бетон зуурах хүчин чадалтай. Мөн 5-10 хоногийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хадгалах нөөц агуулахтай.

Цаашдаа бетон үйлдвэрлэхийн зэрэгцээ бартилгын даацын болон даацын бус эдлэл үйлдвэрлэх төлөвлөгөөтөй ажиллаж байна.