Баталгаат агуулах

2013.05.08 Бизнесийн салбарууд Read count: 5547


ХҮНС ТРЕЙД ХХК -ний газрын тосны бүтээгдэхүүний агуулах нь 1500м3 гурван нөөцийн савтай нийт 4500м3 нефд хадгалах хүчин чадалтай.

Нөөцийн сав тус бүр нь аянга газардуулагчтай, хөөсний 2 камертай. Хэмжилт, тооцоололт хийх зорилгоор термометр, хэт авианы түвшин хэмжигч суурилуулсан. Резервуар тус бүр нь амьсгалах 6.9кпа ажлын даралтад зориулагдсан амьсгалах клапан, ус чийгийг зайлуулах зорилготой сифон крантай, орлого зарлагын хоолойтой. Резервуарын нийт өндөр нь 12200мм , диаметр нь 12512мм 10 вагоноос бүтээгдэхүүн зэрэг буулгах хүчин чадалтай вагон эстакадтай. Ачих эстакадын хувьд хоёр автоцистернд зэрэг ачилт хийх, хяналтын нэг түгээгүүртэй. Насос станц нь сорох, шахах 4 насостой, хийн автомат 4 хаалттай Галаас хамгаалах систем нь галын хөөсний 3 гидрант, галын хөөс шахах 1 насос, усан сан, хөөсрүүлэгч бодисын савтай. Удирдлагын байр нь тенхнологийн үйл ажиллагааг удирдах хянах зориулалттай.