Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Барилга

"Гацуурт” ХХК-ийн Барилгын салбар нь анх 2004 оноос эхлэн барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба ГТМАА-н салбарын бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. 2008 оноос цутгамал төмөр бетон каркас бүхий барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй, 2011 оноос 16-н давхар хүртэлх өндөр барилгын зураг төсөл боловсруулах зөвшөөрөлтэйгөөр тус тус үйл ажиллагаа явуулж байна. “Гацуурт” ХХК нь томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа БНАСАУ, БНСУ, КАНАД, БНХАУ-ын инженер, мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг.

  • Томоохон бүтээн байгуулалт:
  • • 2008 онд таван одтой Тэрэлж зочид буудал
  • • 2010 онд Мах боловсруулах үйлдвэрийн барилга, ГТМАА-н салбарын үр тариа хадгалах,
  • ачиж буулгах иж бүрэн тоноглогдсон систем бүхий босоо агуулахууд
  • • 2012 онд 2300 тонн багтаамжтай хүнсний ногоо хадгалах 10 ш агуулах
  • • 2013онд “Гацуурт” ХХК-ийн оффис үйлчилгээний таван давхар барилга, хүнсний ногоо ангилан савлах үйлдвэрийн барилга зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн.

Байгуулагдсан
2004 он
цутгамал төмөр бетон каркас
2008 он