Аялал жуучлал

“Гацуурт” ХХК нь 2001 оноос уг 1954 онд байгуулагдаж байсан 3 корпус бүхий амралтын газрыг сэргээн засварлаж, өргөтгөн Монголдоо анх удаа тансаг зочид буудлыг байгуулахаар их бүтээн байгуулалтын ажлаа өрнүүлсэн билээ. Уг зочид буудлын барилгыг “Гацуурт” ХХК өөрийн хөрөнгөөр, Канадын Graham & deAraujo компанийн Рена Грахам, Люус Дэражою нарын дотор заслын зураг, архитектур Лоя Лэйланд, Keen engineering компанийн инженер Мэт Улкер, талбайн архитектур Роб Барнс нарын гаргасан зураг, дизайны дагуу Канадын ерөнхий инженер Рэй Тэйлорын удирдлагын дор Хойд Солонгосын инженер, ажилчид , Монгол, Филлипин, Тайланд, Орос, Чех, Шинэ Зелланд, aмнoд Солонгос, Герман, Бельги, Сингапур, Хонг конг, зэрэг 10 гаруй орны 1000-аад барилгачдын ур чадвар, дэлхийн шилдэг техник тоног төхөөрөмжүүдийг ашиглан Монголдоо анх удаа шилдэг, тансаг дизайн, чанараар гайхагдсан зочид буудлыг барин 2008 оны 6-р сарын 5-нд нээлтээ хийн ашиглалтанд оруулсан. Тус буудал нь жилийн 4 улирал үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гадаад дотоодын зочдыг хүлээн авч үйлчилсээр өдгөө 9 жил болж байна. Тэрэлж Зочид буудал нь нийт 7 төрлийн 52 өрөө, 4 ресторан, 1 хүлээн авалтын танхим, 4 хурлын өрөө, бассейн, бялдаржуулах танхим, Спа гоо сайхан болон хүүхдийн тоглоомийн өрөө бүхий цогц үйлчилгээтэй. Нэг дор 60-300 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 5 одтой буудалд байх бүх онцлог шинжийг багтаасан. Тэрэлж Зочид буудлын хамт олон нь 2008 оноос өдийг хүртэл нийт 49126 зочинд үйлчилсэн байна.

Тэрэлж зочид буудал

(Small Luxury Hotel of the World)
Дэлхийн Жижиг Тансаг Буудлуудын Холбооны гишүүн буудал
2008 он
Нийт хүлээн авсан зочид
49126