Аялал жуулчлал, зочид буудал

2013.07.17 Бизнесийн салбарууд Read count: 20269

http://www.tereljhotel.com/http://www.tereljhotel.com/

Таван одтой Тэрэлж зочид буудал нь 2008 оны 6 сард албан ёсоор нээлтээ хийсэн. Улаанбаатар хотоос 70 километрийн зайд монголын үзэсгэлэнт газрын нэг болох Тэрэлж Горхи Байгалийн Дархан Цаазат цогцолбор газарт байрладагаараа онцлог бөгөөд манай буудлаар үйлчлүүлснээрээ байгалийн сайхан цэнгэг агаарыг мэдэрч, хотын хөл хөдөлгөөнөөс хол нам гүн орчинд ая тухтай амрах бүрэн боломжтой.

Тэрэлж зочид буудал нь Дэлхийн Жижиг Тансаг Буудлуудын Холбооны гишүүн (Small Luxury Hotel of the World) буудал, Америкийн Зочид Буудлуудын Холбооны гишүүн (American Hotel and Lodging Association), Ази Номхон Далайн Аялал Жуулчлалын гишүүн (Pacific Asia Travel Association) мөн Японы Аялал Жуулчлалын Холбооны (Japan Association of Travel Agents) болсон юм.

Манай зочид буудал нь Канадын Graham&deAraujo ХХК-ийн мэргэжилтэнгүүдийн гаргасан дизайны дагуу Канад ерөнхий инженерийн удирдлагын дор Хойд Солонгосын инженер, ажилчид,Монгол,Филлипин,Та йланд, Орос, Чех, Шинэ Зелланд, Өмнөд Солонгос, Герман, Бельги, Сингапур, Хонг конг зэрэг орны барилгачдын уран,чадварлаг нөр их хөдөлмөрөөр баригдсан юм.

Манай буудалд үйлчлүүлэгч та бүхэн ирснээрээ дараах цогц үйлчилгээг бүрэн авах боломжтой.

• Орчин үеийн тавилга, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон өрөө

• Усан бассейн, Жакузи , саун

• Спа болон фитнесс төв

• Гоо сайхны бүх үйлчилгээ үүнд: үсчин, педикюр зэрэг

• Жижиг бутик дэлгүүр

• Өндөр хурдтай интернет

• Захиалгат машин унаа

• Хүүхдийн тоглоомын төв

• Хурлын танхим

• 24 цагийн бар, ресторан мөн буфет

• VIP өрөө

• Номын сан

• Амралтын хэсэг

• Томоохон хүлээн авалтын танхим хурим,хурал хийх боломжтой (150 хүний багтаамжтай )

• Софт теннисийн талбай

• Хуримын ёслол хийх гадна талбай (зуны улиралд)

• Гадна бүжгийн талбай зун цагт , мөсөн коток (өвлийн улиралд)

•Монголын үндэсний гэрээр зочилж монголын түүх соёл зан заншилтай танилцах

Манай зочид буудал нь гэр бүлээрээ ирсэн зочидод зориулсан өрөө 2, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан стандард энгийн өрөө 2, Энгийн стандард өрөө 18 өрөө, дээд зэрэглэлийн люкс өрөө, жунёр жижиг стандард энгийн өрөө 12, дээд зэрэглэлийн ерөнхйилөгчийн өрөө 1 мөн бал сараа тэмдэглэгсдийн өрөө 1 зэрэг нийт 52 өрөөтэй.

Өрөө бүр 5 одтой буудалд байх ёстой дараах зүйлсээр тоноглогдсон болно.

Үүнд:

• Мини бар

• Өндөр хурдтай утасгүй интернет

• Дотоод болон улс хооронд ярих телефон утас

• Тохилог тавилга

• Алерги өгдөггүй ор цагаан хэрэгсэл

• Олон суваг бүхий кабель телевиз

• Хувийн үнэт эдлэл зүйлсээ хадгалах электрон сэйф

• Электрон картаар онгойдог хаалга

• Нэг удаагийн гоо сайхан ахуйн бүх хэрэгсэл

Манай буудал нь 2 том гал тогоотой бөгөөд орчин үеийн дэлхийд алдартай гал тогооны тоног төхөөрөмж болох Хобарт (Hobart), Алта Шаам(Alta Shaam) зэрэг төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон.

Тэрэлж зочид буудал нь 250 хүний 2 том ресторантай бөгөөд Тэрэлж зочид буудалд үйлчлүүлснээрээ америк, герман мөн монгол тогооч нарын бэлтгэсэн европ ази хоол зууш амттанаас зооглох боломжтой юм. Мөн буфет кафегаар амттан коктэйл дарсаар үйлчлүүлэх бололцоотой.

Манай спа болон фитнесс төвд гадны мэргэжилтэн та бүхэнд үйлчлэн таны бие сэтгэлийн амраан алжаалийг тань тайлах болно. Гоо сайханы салонд мэргэжлийн үсчин гоо сайханч нар үйлчлэх болно.

Манай хурлын танхим нь олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд нийт 200 хүний багтаамжтай.

Буудлаас гадуур зочиддоо дараах үзвэр үйлчилгээ аялалыг зохион байгуулах болно.

Үүнд :

• 1болон 2 өдрөөр аялалаар байгалийн үзэсгэлэнт газраар аялуулж монголын гэрт нэг өдрийг өнгөрүүлэх

• Завиар аялуулах

• Морь, тэмээ унах

• Явган аялах

• Тухайн орон нутгийн үзэсгэлэнт газраар аялах

• Улаанбаатар хотоор үзвэр үйлчилгээ, музей дэлгүүр зэрэг тойрон аялал хийх

Мөн Төв аймгийн Батсүмбэр суманд “Сөгнөгөр” амралтын газарыг худалдан авсан бөгөөд ирээдүйд аялал жуулчлалын цогцолбор болгох зорилгоор 2008 оноос сэргээн засварлаж эхлээд байна.