Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Ахмад, буурлуудад хандсан ажил

2013.05.10 Нийгмийн хариуцлага Уншсан тоо: 1708

Гацуурт ХХК нь 1993 онд “Гурван гол“ ХК-ны харъяа компани болж үүсэн байгуулагдсан. 1998 онд Гурван гол ХК-аас бие даан гарч, нэг гишүүнтэй ХХК болон зохион байгуулагдаж 45 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн түүхтэй.

Одоогоор тус компани нь геологи, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, спорт сургууль, телевиз гэсэн үндсэн 9 чиглэлд 25 салбар, аж ахуйн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж 1000 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллуулж байна.