Өвөг дээдэс маань бидний төлөө хөдөлмөрлөсөн.

Өдгөө бид үр хойчийнхоо төлөө хөдөлмөрлөх ёстой.

Холбоо барих

Ажилтны нийгмийн хамгааллын бодлого

Ажиллагсдын ажилдаа хандах хандлага, сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор холбогдох хууль болон компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй журамд заасны дагуу зохих шагнал, урамшуулал, нөхөн олговор, тэтгэмж, тусламжийг ажилтан, түүний гэр бүлийн гишүүдэд олгодог.

Тухайлбал:

- Ажилтан шинээр гэр бүл болох.

- Ажилтаны гэр бүлд хүнд бэрхшээл тохиолдох.

- Мэргэжлээ дээшлүүлэх сургалтанд хамрагдах.

- Олон жил ажилласан ажилтанд тодорхой шалгуураар орон сууц олгох, орон сууц авахад нь дэмжлэг үзүүлэх

- Бусад шалтгаанаар компаниас зээл авах ... зэрэг тохиолдлуудад мөнгөн болон бусад хэлбэрийн тусламжийг компанийн зүгээс үзүүлдэг.

Хөнгөлөлт:

Үнэгүй хоол унаа, утасны төлбөрийн хөнгөлөлт, удаан жилийн нэмэгдэл зэрэг ердийн хөнгөлөлтүүдээс гадна байгууллагын салбар компаниудаас хөнгөлөлттэй худалдаа, үйлчилгээ авах зэрэг хөнгөлөлтүүдийг ажилтнууддаа үзүүлдэг.

Утас: 99062354, 99007745, 70183357       E-mail: hresource@gatsuurt.mn